Улаанбаатарт 26-28 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-31 08:26:14

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар  26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  26-28 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ