Гэрийн тусгаарлалтад 2251 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-08 21:27:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт гэрийн тусгаарлалтад нийт 2251 иргэн байгаа тухай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.


Тодруулбал, тус аймагт 11 дүгээр сарын 11-нээс эхлэн Улаанбаатар хот болон бусад орон нутгаас ирсэн иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад орсон. Одоогоор нийт 2251 иргэн байгаа бөгөөд тэдгээрийн 2174 нь энэ сарын 1-нээс хойш ирсэн иргэд байгаа ажээ.

Түүнчлэн 12 дугаар сарын 1-нээс хойш Улаанбаатар хот болон бусад орон нутгаас 2174 иргэн ирсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар нийтийн тээврээр 217, хувийн тээврийн хэрэгслээр 79 нийт 296 иргэн иржээ.


Холбоотой мэдээ