Мексик вакцинжуулалтаа энэ сард эхлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-09 15:15:49

МЕХИКО. /Reuters/. Мексик “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө энэ сарын сүүлээр эхлүүлэхийг зорьж байна гэж тус улсын Засгийн газар мягмар гарагт мэдэгдлээ.


“Вакцинжуулалтыг 12 дугаар сарын гурав дахь долоо хоногийн сүүлээр 20 сая оршин суугчтай нийслэл Мехико хотоос эхлүүлэх хэрэгтэй” гэж Мексикийн Эрүүл мэндийн дэд сайд Хюго Лопез Гателл мэдэгдсэн байна.


COVID-19”-тэй тэмцэх галын шугамд ажиллаж буй эмч, сувилагч нараас гадна эмзэг бүлэгт хамаарах өндөр настнуудыг хамгийн эхэнд дархлаажуулах хэрэгтэй гэж тэрбээр мэдээлжээ.


Гадаад хэргийн сайд Марсело Эбрардын мэдээлснээр, Мексик энэ сард 250 мянга орчим тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа ажээ.


Мексикт өнөөдрийн байдлаар 1 182 249 хүн халдвар авч, 110 074 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ