Архангайн иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд үндэслэн хот руу оруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн хариуг үндэслэн хот руу нэвтрүүлж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн
Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа оролцож сэтгүүлчдийн асуултад
хариуллаа.
-Баянзүрх
дүүргийн 26 дугаар хороонд коронавирусний халдвар гарсан гээд энэ сарын 7-ноос байрыг
тусгаарлаж хамгаалсан. Хэднийг хүртэл хөл хорих вэ?
А.Амбасэлмаа: Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нэг орон сууцанд халдвар гарсантай холбоотой байранд нь хөл хорио тогтоосон. Тусгаарлалтын 14 хоногийн хугацаанд 2 удаагийн шинжилгээ авахад “сөрөг” гарвал хөл хориог тавина.
-Коронавирусний шинжилгээний
хариу гарсан ч регистерийн дугаар нь өөрийнх нь мөн атал овог нэр нь зөрөөд байгааг тайлбарлана уу?
Д.Нарангэрэл: Иргэдийн шинжилгээний хариу тухайн цаг үедээ гарахгүй саатах тохиолдол байсан. Өчигдөрөөс www.119.mn сайтын үйл ажиллагаа хэвийн болсон гэж бидэнд мэдээлсэн.
-Архангай аймгийн
иргэдийг түргэн оношлуураар хот руу оруулж байна. Баталгаатай биш гээд байгаа түргэвчилсэн
оношлуурын шинжилгээнд үндэслээд нэвтрүүлж байгаад ЭМЯ ямар саналтай байна вэ?
Д.Нарангэрэл: Архангай аймгаас ирэх иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд үндэслэн хот руу нэвтрүүлэх болсон. Түргэвчилсэн оношлуур нь 97-98 хувийн баталгаатай шинжилгээ. Дэлхий дахинд 100 хувь баталгаатай шинжилгээ байхгүй. PCR шинжилгээ ч гэсэн хааяа хариу зөрж гарах тохиолдол бий. Хэрэв хурдавчилсан оношлуураар батлагдвал сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа. Түргэвчилсэн оношлуурыг дэлхийн олон оронд хэрэглэж үр дүнд хүрч байгаа.
-Сэлэнгэ аймгаас 10 настай охин ирээд нас барлаа.
Амь нас эрсдэлтэй иргэн халдвар гарсан аймгаас ирэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай
үзүүлэх тусгай журам гарсан уу?
Д.Нарангэрэл: Иргэн ямар ч үед эрүүл мэнидийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Халдвартай нутаг дэвсгэрээс өвчтөн ирэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх дүрэм, журам бий.
ЭХЭМҮТ-ийн
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэг: Сэлэнгэ
аймгийн Мандал сумын эмнэлгээс 10 настай охин 11 дүгээр сарын 20-нд Нийслэлийн 22-ын
товчоонд ирснийг эмнэлгийн баг авч, Яаралтай тусламжийн тасагт коронавирусний шинжилгээ хийн, хариу нь гартал тусгаарлах
өрөөнд зохих эмчилгээ үйлчилгээг үзүүлж байсан. Шинжилгээний
хариу 21-ний 5 цагт “сөрөг” гарч, Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж, дахин тусгаарлах
өрөөнд сэхээний нэг эмч, сувилагчийг ажиллуулсан. Хүүхэд маш хүнд, тархинд цус
харвасан байсан. Сэхээний тасагт жирийн үед нэг эмч гардаг бол энэ хүүхдийг эмчлэх
үед 2 эмч ажилласан. Хүүхдийг хүлээж аваад эмнэл зүйн дагуу эмчилгээ
хийсэн. Ээжийнх нь шинжилгээ 22-ны 10 цагт гарч, охин дээрээ орсон. Охин 25-нд нас
барсан. Задлан шинжилгээгээр охинд хийсэн эмчилгээ, онош
тохирсон.