Булган аймгийн ИТХ-ын Ажлын алба цахим хурал зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-11 20:40:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба сумын ИТХ-ын дарга, Ажлын албаныхныг оролцуулан цаг үеийн асуудлаар цахим хурал зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат:

-Нутгийн өөрөө удирдах байгууллага, ИТХ-ын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж, бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдийг мэдээллээр хангах, ИТХ-аас Засаг дарга, Тамгын газарт үүрэг, чиглэл, зөвлөмж өгч, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Сумын ИТХ-ын ажлаас ард түмний амьдрал, орон нутгийн хөгжил хамаарна гэлээ.

Цахим хуралд оролцсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны мэргэжилтнүүд хариуцсан ажлын чиглэлээр зөвлөгөө өгч, сумын ИТХ-ын дарга нар сумын цаг үеийн байдал болон ИТХ-ын даргаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ. Орон нутагт өвөлжилт тавтай байгаа боловч өөр аймаг, сумын отор нүүдэл их, өвс тэжээлийн хангамж дутагдалтай, нутгийн өөрөө удирдах байгууллагын материаллаг бааз муу байгаа талаар сумын ИТХ-ын дарга нар санал тавьсан байна.

Холбоотой мэдээ