Шуурхай штаб зургаан багийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭРГовьсүмбэр/МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб үндсэн чиг үүрэг, хариу арга хэмжээний зургаан багийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Үүнд ажиллагаа зохицуулалтын баг, төлөвлөлтийн баг, тусгаарлан ажиллах баг, мэдээлэл технологи, холбоо харилцааны баг, орон зай дүн шинжилгээний баг, захиргаа аюулгүй байдал, санхүүгийн баг ажиллаж буй.
Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шуурхай штабын үйл ажиллагааг цахимжуулсан бөгөөд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замаар зорчиж буй зорчигч болон ачаа тээврийн жолооч нарын гар утсанд байршил тогтоох “CLIX app” программыг суулгаж байгаа аж.
Байршил тогтоох программын тусламжтайгаар халдварын тохиолдол илэрсэн
бүс нутгаас зорчигч болон ачаа тээврийн жолооч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж
байгаа гэж албаныхан мэдээлэв.