Дорноговьд улаанбурханы 982 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-31 16:53:01

Тавдугаар сарын 30-ны байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд улаанбурханы өвчлөлийн  нийт  982  тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн сард өвчлөлийн эрч буурч, Сайншанд, Айраг, Иххэт, Эрдэнэ, Дэлгэрэх, Алтанширээ суманд цөөн тоогоор гарч, долоо хоногт дунджаар шинээр 2-7 тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

Энэ оны 05 дугаар сард улаанбурханы улмаас нэг хүүхэд эндсэн аж. Улаанбурхан өвчний улмаас аймгийн хэмжээнд 10 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт дөрөв,  Эрдэнэ  суманд хоёр, Айраг  суманд  гурав, Алтанширээ суманд нэг хүүхэд тус тус хэвтэн эмчлүүлж байна. Харин  нэг хүүхдийн бие хүнд байгаа ажээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ