Хөвсгөл аймагт энэ онд 12 худаг шинээр гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-31 17:15:23

Сүүлийн жилүүдэд орон нутагт мал сүргийн тоо толгой нэмэгдэхийн хирээр худаг усны асуудал тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хөвсгөл аймагт энэ онд 9 суманд 12 худаг шинээр гаргахаар төлөвлөснөөс 6 худгийг гаргаад байна.

Өмнөх жилүүдэд шаардлагатай худгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гаргадаг байсан бол 2015 оноос эхлэн тендэрт ялсан команиар гүйцэтгүүлж байна. Тус аймагт зарласан тендэрт Хөвсгөл Геологи компани ялж 500 сая төгрөгийн өртөгтэй өрмийн машиныг авчээ. Өрмийн машины үнийг 5 жилийн хугацаанд 30 худаг гаргаснаар барагдуулах гэрээтэй боловч өрмийн үнийг хурдан барагдуулах зорилгоор шуурхай ажиллаж байгаа гэнэ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд инженерийн хийцтэй 580 гаруй энгийн уурхайн 600 гаруй нийт 1180 гаруй байгаа боловч жилд 5-6 худаг гаргах шаардлагатай байдаг ажээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ