Томуу, томуу төст өвчний тохиолдол өнгөрсөн оныхоос буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-16 16:40:46

Ховд /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний долоо хоногийн тандалтын мэдээллийг Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодрууллаа.

Ховд аймгийн хэмжээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган сумын нэгдсэн эмнэлэг, 15 сум ба 6 өрхийн эрүүл мэндийн төв гэсэн 23 байгууллага үйл ажиллагаа явуулж буй. 

Энэ оны 12 дугаар сарын 07-14-ний өдөр хүртэлх хугацаанд амбулаторийн үзлэгээр нийт 7032 иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс томуу, томуу төст өвчний 161 тохиолдол шинээр бүртгэгдсэн аж. Энэ нь амбулаторийн нийт үзлэгийн 2.3 хувийг эзэлж байна.  

Харин түргэн тусламжийн дуудлага нийт 198 байгаагаас 10 тохиолдол нь томуу, томуу төст өвчний дуудлага байжээ. Энэ нь түргэн тусламжийн дуудлагын 5 хувийг эзэлж буй.  

Мөн долоо хоногийн хугацаанд бүртгэсэн томуу, томуу төст өвчний нийт 161 тохиолдлын 129 нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Харин 32 тохиолдол нь 16-аас дээш насныхан юм.  

2019 оны мөн үед томуу, томуу төст өвчний тохиолдол 439 бүртгэгдэж байв. Энэ нь амбулаторийн нийт үзлэгийн 6.7 хувийг эзэлж байсан. Тус үзүүлэлтийг одоо бүртгэсэн тохиолдолтой харьцуулахад 4.4 хувь буурчээ. 

Харин томуу, томуу төст өвчинтэй холбоотой түргэн тусламжийн дуудлага 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Мөн амьсгалын замын халдвар буюу уушигны хатгаа 2019 оны мөн үед 41 тохиолдол бүртгэж байв. Харин одоогийн байдлаар 8 тохиолдол бүртгэгджээ.    


Холбоотой мэдээ