Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад дэмжлэг үзүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-12-17 09:40:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Бигэр гол” компаниас цаг агаарын улмаас өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад дэмжлэг үзүүллээ. 

Тодруулбал, малын эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч "МОНВЕТМЕД" компани, Говь-Алтай аймаг дахь гэрээт борлуулагч “Бигэр гол” компаниас өвөлжилт хүдэрсэн сумдын малчдад 3.5 сая төгрөгийн витаминт тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний дэмжлэг үзүүллээ. Ингэхдээ 12 дугаар сарын 16-нд дээрх нэмэлт бүтээгдэхүүнийг аймгийн Мал эмнэлгийн газарт хүлээлгэн өгсөн бөгөөд удахгүй харьяа сумдын мал эмнэлгийн тасгаар дамжуулан малчдын гарт хүргэх ажээ.


Холбоотой мэдээ