Шатрын спортын түүхэнд нэгэн шинэ амжилт бүртгэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/-ны 2020 оны 12 дугаар сарын 1-6-нд цахимаар зохион байгуулсан 91 дүгээр Конгрессын үеэр ОУМ Д.Батсүрэн гадаад чансаа 2500 давсан амжилтаар Их мастер цолны 3 нормын болзол биелүүлэв.
Тэрбээр Орхон аймаг, Эрдэнэт хотын уугуул, "Дагшаахүү" шатрын клубийн тамирчин бөгөөд 33 дугаар сургуулийн сурагч юм. Д.Батсүрэн 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийтлэгдсэн ДШХ-ны стандарт гадаад чансаа бодолтоор гадаад чансаагаа +23.2-оор нэмэгдүүлж, шатрын спортын ноён оргил болох их мастер цол нь ийнхүү батлагдлаа.
Ингэснээр Д.Батсүрэн Монгол улсын эрэгтэйчүүдийн 8 дахь Их мастер цолтон болж, Монгол Улсын хамгийн залуудаа шатрын спортын Их мастер цолонд хүрсэн тамирчны рекорд амжилтыг 16 настай шинэчлэн тогтоож байна.