Тусгаарлан ажиглах байруудад голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-19 21:13:40

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын "Ковид-19" халдварын батлагдсан голомтын тусгаарлан ажиглах байруудад эцсийн халдваргүйжүүлэлтийг энэ сарын 18-нд хийж дуусжээ.

Батцэнгэл суманд батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтлууд бүгд тусгаарлалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн байна. ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг тусгаарлан ажиглаж байсан сумын ЭМТ-ийн тусгаарлах байр, Ерөнхий боловсролын  сургууль, мөн сургуулийн дотуур байр, Соёлын төвийн нийт дөрвөн объектын 9697 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Холбоотой мэдээ