Токио хотоос нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-20 12:48:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын гаргасан хуваарийн дагуу өнөөдөр Токио хотоос тусгай нислэгээр монгол иргэдээ татан авна. 


УОК-ын шийдвэрээр энэ сард дөрвөн тусгай нислэг төлөвлөсөн ч энэ сарын 25-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалсан. Тус нислэгт бүртгүүлсэн иргэд нэгдүгээр сард буюу дараагийн нислэгийн тов гармагц ирэх боломжтой.


Монгол Улс энэ сарын 17, 18-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн хоёр тусгай нислэгээр нийт 320 орчим иргэнээ ИБУИНВУ, АНУ, Канад, БНТУ-аас татан аваад байна.

Холбоотой мэдээ