Сүүлийн 24 цагт коронавирусний 32 тохиолдол илэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-21 11:04:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 20-нд нийт  12 711  хүнд шинжилгээ хийснээс 32 хүнд коронавирус илэрчээ.


Шинээр илэрсэн тохиолдлын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор иржээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо.

Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. 


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол 993 болж байна.  Үүнээс 509 хүн эдгэрээд буй юм.


Коронавируст халдвартай нийт 475 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдлыг үнэлбэл, нэг нь маш хүнд, 7 нь хүнд, 32 ньх үндэвтэр, 435 нь хөнгөн байгаа аж.

Холбоотой мэдээ