А.Брнабич Европын анхны вакцин хийлгэсэн Ерөнхий сайд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-25 12:51:43

БЕЛГРАД. /CNN/. Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич “Pfizer/BioNtech” компанийн коронавирусний вакциныг пүрэв гарагт хийлгэснээр уг вакциныг тариулсан Европын орны анхны Ерөнхий сайд болжээ.


“Би Европт вакцин хийлгэсэн эхний Ерөнхий сайд болсондоо баяртай байна. “COVID-19”-ийн эсрэг тэмцэж буй энэ цаг үед вакцинжуулалт нь маш том алхам юм” гэж А.Брнабич “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.


Европын Комисс “Pfizer/BioNtech”-ийн вакцинд энэ долоо хоногийн эхээр зөвшөөрөл олгосноор “BNT162b2” вакцин нь Европын Холбооны орнуудад ашиглах зөвшөөрөл авсан эхний вакцин болсон юм.


Вакцинжуулалтыг эхлүүлсэн Европын гурав дахь орон болсон Сербид цар тахал дэгдсэнээс хойш 312 мянга орчим хүн халдвар авч, 2800 гаруй хүн нас баржээ. Тус улсад 3000 гаруй эмч, сувилагч коронавирусээр халдварлажээ. 

Холбоотой мэдээ