Уртын тээврийн 155 жолоочийн шинжилгээ сөрөг гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд коронавирусний халдварын голомт идэвхтэй байгаа тул ЗӨСҮТ өнгөрсөн хоногт 34 байгууламжийн 1570 мкв талбайд голомтын ариутгал хийлээ.
Тус төвийн
багийнхан Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээвэрт явдаг 115 жолоочид коронавирусний шинжилгээ хийхэд
бүгд “сөрөг” гарлаа.
ЭМЯ-ны тусгай дугаарын
7 утсанд өнгөрсөн 24 цагт 4633 хүн хандаж, зөвлөгөө мэдээлэл авсныг Эрүүл
мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр дурдав.
Коронавирусний халдварын
тандалт судалгаанд энэ хугацаанд 2400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллалаа.