Монголын шатарчид Азийн оюутны аваргад тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2020-12-29 16:44:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ өдрүүдэд цахимаар болж байна. Тодруулбал, www.chess.com цахим сайтаар 12 дугаар сарын 14-29-нд явагдаж байна. Тэмцээний хоёрдугаар шатны 7-9 өргийн тоглолтууд өнөөдөр болж байна. 

Иран улсын оюутны спортын холбоо, Азийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд манай улсын эрэгтэй багийн тамирчид амжилттай тоглон тэргүүн хэсэгт орж байна. Тэмцээнийг Ираны хоёр тамирчин 5.5 ба 5.0 оноотой тэргүүлж байгаа бол удаад нь Монгол, Казахстан, Энэтхэгийн тамирчид явна. 

Монгол Улсын Ү.Агьбилэг, Э.Энхнар нар 7 дугаар өрөгт хоорондоо таарчээ. Тэд 4.5 оноотой эрэгтэй тамирчдын тэмцээнд гуравдугаар байрт явна.




Холбоотой мэдээ