Аргентин “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-31 10:53:27

ЛОНДОН. /Reuters/. Аргентины эм, хүнс, технологийн хяналтын газар Оксфордын их сургууль, Их Британи Шведийн “AstraZeneca” компанийн гарган авсан коронавирусний вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг олголоо.


“Дээр дурдагдсан бүтээгдэхүүний ашиг тус болон эрсдэлийн тэнцвэр шаардлага хангасан гэдгийг батлан харуулж буй  нь вакциныг бүртгэн авах, хэрэглэх зөвшөөрлийг олгож байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Оксфордын их сургуулийн гарган авсан коронавирусний вакцины үйлдвэрлэлийг Мексик болон Аргентинд нэвтрүүлэх тухай 8 дугаар сард тодорхой болжээ. Өнгөрсөн сард Аргентины эрх баригчид тус компанийн вакцинаас 22 сая тунг худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байна.


Аргентин 12 дугаар сарын 29-нөөс иргэдээ Оросын “Спутник V” вакцинаар дархлаажуулж эхэлсэн юм. Өмнө нь эрх баригчид мөн  “Pfizer” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ. 

 

 

Холбоотой мэдээ