Баян-Өлгий аймагт 4814 иргэн гэрийн хяналтаас гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-04 17:56:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 4-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот болон цар тахлын голомттой, голомтгүй аймгуудаас ирсэн 5277 иргэнд тандалт судалгаа хийгээд байна.

Үүнээс түргэвчилсэн оношлуураар 1772 хүнийг шинжилж, 323 хүнийг полимеразын гинжин урвалын /PCR/ шинжилгээнд хамруулжээ.

Мөн 4982 хүнийг гэрийн хяналтад авснаас 4814 иргэний ажиглалтын хугацаа дуусжээ. Одоо 168 хүн гэрийн хяналтад байгаа ажээ. 

Холбоотой мэдээ