Ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутгаар энэ сард агаарын дундаж температур баруун сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэс 5–10°С–аар хүйтэрнэ.
Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.