Герман уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах 2020 оны зорилтдоо хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБЕРЛИН. /DW/.
Германы Засгийн газар Канцлер Ангела
Меркелийн удирдлага дор 2020 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг 40 хувиар
бууруулна гэдгээ 2007 онд амлаж байсан бол өнгөрсөн онд цар тахлын нөлөөгөөр энэхүү
зорилтдоо хүрчээ.
Берлин хотод
төвтэй “Agora Energiewende”
судалгааны байгууллагын мэдээлснээр, 2020 онд нүүрсхүчлийн хийн ялгарал 1990
оны мөн үеийнхээс 42.3 хувиар буурсан байна.
Германд өнгөрсөн
онд 722 сая тонн нүүрсхүчлийн давхар исэл /CO2/ ялгарсан нь 2019 оныхоос 82 сая тонноор буюу 10
хувиар буурсан гэж “Agora Energiewende” байгууллагын тайланд дурджээ.
Мэргэжилтнүүдийн
тооцоолсноор, нүүрсхүчлийн хийн ялгарлын бууралтын гуравны хоёр нь коронавирусний
цар тахалтай холбоотой байна. Тодруулбал, цар тахлын улмаас үйлдвэрлэлийн эрчим
хүчний хэрэглээ ихээхэн буурч, нүүрсхүчлийн давхар ислийн ялгарал өмнөх оныхоос
50 сая гаруй тонноор багассан байна.
“Цар тахал
дэгдээгүй байсан бол нүүрсхүчлийн давхар ислийн ялгарал ойролцоогоор 25 сая
тонноор буурах байсан. Ийм тохиолдолд нүүрсхүчлийн хийн ялгарал 1990 оны
үеийнхээс 38 хувиар буурч, 2020 оны зорилтдоо хүрэхгүй байсан” гэж “Agora
Energiewende” тооцоолжээ.