"Ачтан"-ы өвчтөнүүдээс халдвар илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-01-07 12:06:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд Төв, Өвөрхангай зэрэг 2-3 аймагт очсон тухай мэдээлэл гарсан. Тэднээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 


Тэрээр ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр, "Ачтан" эмнэлэгт 1 дүгээр сарын 2-3-нд хийсэн эхний шинжилгээний хариу 4-5-ны өдөр батлагдсан. Үүнээс өмнөх хугацаанд тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг сэрэмжлүүлэх үүднээс хяналтад авч шинжилсэн. Тус эмнэлэг нь хэвтэн эмчүүлж буй болон үзүүлж буй иргэдэд үйлчлэхдээ түргэвчилсэн тестээр шинжилж байсан нь бас давуу талтай байсан учраас өвчтөнүүдээс одоогоор "COVID-19"-ийн халдвар илрээгүй байгаа"-г хэлэв. 


12 дугаар сарын 15-наас хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн ганц хоёр хүн орон нутагт очсон байсныг хяналтад хамруулж шинжилсэн байна. Хариу нь бүгд сөрөг гарчээ.



Холбоотой мэдээ