Аймгийн шилдэг гэр бүлүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-03 11:53:54

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн шилдэг гэр бүлүүдийг шалгаруулж эх үрсийн баяраар шагналыг нь гардууллаа.

Эрүүл мэндийг эрхэмлэгч гэр бүлээр З.Болд, гэргий Н.Хүүхэнхүү, Хөдөлмөрч гэр бүлээр Ч.Одсүрэн, гэргий А.Нарантуяа, Үр хүүхдээ зөв хүмүүжүүлдэг гэр бүлээр М.Пуужиндорж, гэргий С.Түмэнжаргал нарын хамт говийнхоо гэр бүлүүдийг манлайлсан байна. Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг эрхэмлэн, өвөг дээдсийнхээ уламжлалыг хүндэтгэн, үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж, ард олондоо үлгэр дуурайлал болж, гэр бүлийн үнэ цэнийг өндөрт өргөн амьдарч байгаа эдгээр гэр бүлүүдэд аймгийн удирдлагууд талархал илэрхийлсэн юм.

Энэхүү арга хэмжээг тус аймагт 8 дахь жилдээ зохион байгуулж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ