Налайх дүүрэгт халдваргүй бүсээс нэвтрэхэд PCR шинжилгээ шаардахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-07 17:01:21
@s_munkhbaatar

Налайх дүүрэг /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн Онцгой комиссын өнөөдрийн шийдвэрээр, Улаанбаатар хотоос тус дүүрэг рүү нэвтрэх бусад дүүрэг, орон нутгийн харьяат иргэнийг PCR шинжилгээний бичгээр нэвтрүүлэх болсон талаар мэдээлэв.


Дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр, зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэнийг "Оргил налайх" постоор нэвтрүүлэх шийдвэр гарсныг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл дээрх шийдвэрт ийнхүү өөрчлөлт оруулж Улаанбаатар хотод зөвшөөрсөн 15 салбарт ажилладаг, эрүүл мэндийн үйлчилгээ авах, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай Налайх дүүргийн харьяат иргэн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, холбогдох бичиг баримтаа үзүүлснээр "Оргил Налайх" товчоогоор саадгүй нэвтрэхээр боллоо.

Иймд Улаанбаатараас Налайх чиглэлд зорчих Налайх дүүргийн харьяат иргэн иргэний үнэмлэх, холбогдох бичиг баримт, ажлын үнэмлэхтэй байх шаардлагатай юм.


Энэ талаар Налайх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Х.Анхбаяраас тодруулахад, "Налайх дүүрэгт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос улбаатай. Шадар сайдын 156 дугаар тушаалд, халдварын голомтот бүсээс гарч байгаа бүх хүн PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Энэ хүрээнд "Оргил Налайх" түр постыг 24 цагийн ажиллагаанд оруулж Улаанбаатараас ирэх зорчигдоос PCR шинжилгээ шаардах болсон. Бид дүүргийнхээ иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд шийдвэртээ багахан өөрчлөлт оруулж, Налайхын харьяалалтай иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардалгүй нэвтрүүлэхээр боллоо.

Халдваргүй бүс нутаг буюу зүүн гурван аймгаас зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу чөлөөтэй нэвтрүүлнэ. Харин тухайн зорчигч халдвартай бүсэд очсон тул буцаад Налайх дүүрэг рүү нэвтрэх хөдөлгөөнд PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардана" гэлээ.
Холбоотой мэдээ