Ажилд зуучлуулсан иргэдийн дийлэнх нь барилгын салбарт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-03 12:41:27

Завхан аймагт он гарсаар хөдөлмөрийн биржид 1037 хүн бүртгэгджээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21.8 хувь буюу 289 хүнээр буурч, 827 хүн хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан ажилд орсон байна. Хөдөлмөрийн биржид хандсан иргэдийн 70 гаруй хувь нь дээд боловсролтой, үүний 40 хувь нь эмэгтэй байна.

Харин 30 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд байна. Ажилд зуучлуулан орсон иргэдийн 56 хувь нь барилга, замын болон хүнсний үйлдвэрүүдэд орсон бол үлдсэн хувь нь төрийн болон үсчин, тогооч гэх мэт ажилд оржээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ