Завханд өнгөрсөн оны мөн үеэс хэрэглээний барааны үнэ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-03 12:44:29

Завхан аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл хагас жилийн байдлаар зургаан тэрбум 870.4 сая төгрөг болжээ.

Аймгийн нийт үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг үйлдвэрлэж байсан цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системээс хангах болсоноос өнгөрсөн оны үйлдвэрлэлтээс 882.4 мян.квт.ц буюу 1016.8 сая төгрөгөөр буурчээ. Өнгөрсөн жил аймгийн уул уурхайн салбарт алт 1.2 тонн буюу 72.6 тэрбум төгрөгийн, мөнгө 2.0 тонн буюу 1.6 тэрбум төгрөгийн олборлолт хийгдэж байжээ.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний ерөнхий индекс 2015 оны хагас жилтэй харьцуулахад 127.7 хувь болж өнгөрсөн оноос хэрэглээний бараа үйлчилгээний үнэ ханш 27.7 хувиар өссөн дүнтэй байна. Үүнд хүнс, хувцас бөс бараа, согтууруулах ундаа, орон сууц, ус, цахилгаан, гэр ахуйн тавилга, хэрэгсэл, эм, тариа, тээвэр, холбоо, боловсролын үйлчилгээний салбаруудад 1.2-4.9 хувиар өссөн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ