Хортон мэрэгчтэй тэмцсэнээр хадлангийн ургац нэмэгдэж, малын тэжээлийн нөөц бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-09 16:58:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 1.5 сая га бэлчээрийн талбайтай аж. Үүний 4.7 хувь буюу 75 мянган га талбайд бэлчээрийн хортон мэрэгч тархсан байна.

Иймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал, Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн онд тус аймгийн найман сумын 60000 га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулжээ.

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулсан эл үйл ажиллагааг энгийн механик, биологийн гэсэн аргыг ашиглан өнгөрсөн оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хийсэн байна. Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран явуулсан энэхүү ажилд орон нутгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэд, малчид нийт 400 гаруй иргэн оролцон гүйцэтгэсэн байна. Уг арга хэмжээг зохион байгуулснаар бэлчээрийн хортон мэрэгч тархсан талбайн хэмжээ буурч аймгийн хэмжээнд 52.2 мянган га бэлчээр, хадлангийн ургац нэмэгдэж, малын тэжээлийн нөөц бүрдэх нөхцөл бүрджээ.

 

Холбоотой мэдээ