Л.Төмөрбаатар: Халдварын намжих хугацаа 4 сар байх тооцоо гарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-01-09 20:40:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, НОК-ын гишүүн Л.Төмөрбаатар өнөөдрийн мэдээллийн үеэр Улаанбаатар хотод халдварын тархалтын талаар өмнө нь хийж байсан судалгааг танилцуулав. 

Тэрээр, "Улаанбаатар хотод халдварын анхны тохиолдол бүртгэгдээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Бид 8 дугаар сарын 4-нд ДЭМБ-ын аргачлалаар судалгаа хийж байсан. Тэгэхэд халдварын нэг тохиолдлоос нийслэлд халдвар тархах хугацааг тооцож үзэхэд халдварын үргэлжлэх болон намжих хугацаа 16 долоо хоног буюу 4 сар байхаар гарч байсан. 

Түүний 8-9 дэх 7 хоног нь хамгийн өндөр тархалттай байх дүр зураг гарч байв. Тиймээс хоёр сарын хугацаа өнгөрлөө, энд иргэд халдвар хамгааллыг сайн сахисан. Үүнийгээ хатуу үргэлжлүүлэх шаардлага хэвээр байгаа"-г онцлов. 


Холбоотой мэдээ