Нийтийн номын сан 3,574,200 төгрөгөөр номын фондын баяжилт хийжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-01-11 14:48:08

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийтийн номын сан 2020 онд нийт 3,574,200 төгрөгийн 234 ширхэг номоор фондын баяжилт хийжээ. Нийт 897 уншигчийг шинээр бүртгэж, 3603 ирэгсдэд 8695 ном, 1350 сонин, сэтгүүлээр үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн 13 удаагийн соёл, олон нийтийн ажлыг цахимаар болон олон нийтийг хамруулан зохион байгуулж, 7100 гаруй хүнийг хамруулжээ.

Аймгийн Нийтийн номын сангийн фондын 43870 номын 40 хувийг электрон каталогт оруулаад байгаа ажээ.

Архангай аймгийн Нийтийн номын сан "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор уншлагын танхимууд ажиллахгүй байгаа ч цахимаар номын сангийн лавлагааны үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ