380 гаруй иргэн хотоос Ховдод шилжин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-03 15:21:45

2015  онд  Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 666 хүн шилжин ирж, 1787 хүн шилжин явснаас бүртгүүлсэн нь урьд оны мөн үеийнхээс шилжин ирэлт 9,7 хувиар буюу 72 хүнээр, шилжин явалт нь 0,1 хувиар буюу 2 хүнээр буурсан байна.

Шилжин ирэлт өсч шилжин явалт буурч байгаа нь хүн ам өсөх таатай нөхцөл юм. Нийт шилжин явсан иргэдийн 78 хувь буюу 1403 иргэн Улаанбаатар хот руу, нийт шилжин ирсэн иргэдийн 57 хувь 382 иргэн Улаанбаатар хотоос Ховд аймагт шилжин ирсэн байна.

                                                                         А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ