Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Хөгшин тээлийн хөшөөний бичээс

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-01-11 13:17:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цахим ертөнцөд соёл түгээе” уриалгад Монголын Үндэсний музей нэгдлээ.


Энэ удаад Хөгшин тээлийн хөшөөний бичээсийг танилцуулж байна. Хөгшин тээлийн балгас нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутаг Их модотын амны эхэнд оршдог. Энэхүү балгасыг анх 1926 онд П.К.Козловын удирдсан Монгол-Төвөдийн шинжилгээний анги товч тодорхойлолт хийж, тэнд байсан нангиад бичигт хөшөөний хуулбарыг авч, бичээсийн орос орчуулгыг нийтэлжээ.

 

Хөгшин тээлийн хөшөөг 1957 онд эртний судлаач Н.Сэр-Оджав Улаанбаатар хотод авчирсан нь одоо Монголын Үндэсний музейн Эзэнт гүрний танхимын үзмэрт бий. Тус хөшөөний 306 ширхэг эртний ханз үсэг бүхий 20 мөр бичээсийг Ц.Хандсүрэн тайлан уншиж 1278 онд холбогдохыг тогтоосон байдаг.

 

Бичээст Хубилай хааны цэргийн жанжин бөгөөд Хуай мөрний зүүн этгээдийн дэд юаншуай, зүүн жигүүрийг хамгаалах шадар цэргийн захирагч сайд Цзя Мангутай байлдахаар гараад Иду ууланд хүрч, тэндээ хот суурин байгуулсан тухай өгүүлдэг. Хэсэг хугацааны дараа цэргийн зөвлөгч, сайд, туслагч, түшмэд цугларан мэргэн харваачийг шалгаруулж наадсаны эцэст хотдоо нэр өгөх тухай зөвөлгөөнд ярилцжээ. Тэднийг толгойлж явсан баатар, тэр хотыг “Сүрийг бадруулагч цэргийн хот” хэмээн нэрлэсэн тухай үйл явдлыг хөшөөнөө тэмдэглэн үлдээжээ.

Холбоотой мэдээ