“Baidu”, “Geely” цахилгаан автомашин үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-01-12 14:52:33

БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ-ын “Baidu” технологийн компани “Geely” автомашин үйлдвэрлэгч компанитай хамтарч, ухаалаг цахилгаан автомашин үйлдвэрлэгч охин компани байгуулна гэдгээ даваа гарагт мэдэгджээ.


Baidu” компанийн хувьд автомашины автомат жолоодлоготой технологийг, “Geely” үйлдвэрлэлийг хариуцах ажээ. Харин тээврийн хэрэгслүүдийг хэзээнээс үйлдвэрлэж эхлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна. 


БНХАУ нь дэлхийн автомашины хамгийн том зах зээл бөгөөд жилд 25 сая гаруй автомашин худалдаалагддаг юм. Мөн сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины эрэлт хурдацтай өсөх болж, жилийн борлуулалтын хэмжээ сая орчимд хүрч байгаа ажээ. 

Холбоотой мэдээ