ЖАЙКА-гаас Монгол-Япон эмнэлэгт халдвар хамгааллын хэрэгсэл хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-12 18:48:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/ нь Монгол-Япон эмнэлэгт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад шаардлагатай халдвар хамгааллын хэрэгсэл, ариутгалын бодис зэргийг өнөөдөр хүлээлгэн өглөө.


Энэхүү ажлыг цахимаар зохион байгуулсан юм. Уг тусламж нь Монголын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулна гэж ЖАЙКА байгууллагынхан үзэж байна.


АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг япон маягийн буюу өвчтөн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх сургалт, судалгааны түшиц эмнэлэг болох зорилгоор Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019 оноос иргэдэд үйлчилж эхэлсэн. Монгол Улсад коронавирусний халдвар нэмэгдэж байгаа энэ үед тус эмнэлэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангасны үндсэн дээр нийслэлийн иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. 


Холбоотой мэдээ