Хан-Уул дүүргийн 640 хүүхэд шинэ сургуультай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-06-04 17:11:00

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 640 хүүхдийн суудалтай 32 дугаар сургуулийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Шав тавих ёслолд дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэ сургуулийн  барилга нь анх 1956 онд ХААДС-ийн харьяа мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн жижиг амьтан судлалын лабораторийн зориулалтаар баригдаж ашиглалтад орсон бөгөөд 1965 онд 32 дугаар сургуулийн хичээлийн байр болжээ.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 6 удаагийн дүгнэлт акт гарч байжээ. Ийнхүү энэ онд Засгийн газрын тогтоолоор төр хувийн хэвшлийн түншлэл, концессийн гэрээгээр уг сургуулийн барилгын ажлыг хийхээр болжээ.Удахгүй Зайсан орчмын хүүхдүүд шинэ сургуульдаа, гэртээ ойрхон, тав тухтай нөхцөлд хичээллэх боломж бүрдэх нь.

Ж.Болор

Холбоотой мэдээ