Монгол улс Энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулдаг 20 улсын нэг

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-29 11:46:47

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 28-нд АНУ-аас зохион байгуулсан Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр дэлхий нийтэд өрнөж буй энхийг сахиулах ажлын үр дүнг хэлэлцэн, ойрын ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох чиглэлээр дэлхийн орнууд санал солилцлоо.

Монгол Улс энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулдаг 20 улсын нэг. Одоогийн байдлаар Монголын 12000 гаруй энхийг сахиулагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд