Төрийн албаны 58 сул ажлын байрыг зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-19 14:25:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах талаар Төрийн албаны Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Ган-Очир мэдээлэл хийлээ.

Тус аймгийн хэмжээнд төрийн албаны удирдах албан тушаалын 4, төрийн албаны дэс түшмэлийн албаны 34, туслах түшмэлийн 20 нийт 58 сул ажлын байр зарлагдлаа. Тодруулбал Нийгмийн даатгалын хэлтэст 1, Стандарт хэмжилзүйн хэлтэст 2, Боловсрол соёл урлагийн газарт 4,  Хүнс,хөдөө аж ахуйн газарт 1,  Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 1,  Санхүүгийн хяналт  дотоод аудит 1, Мөрөн сумаас бусад суманд нийгмийн даатгалын байцаагч, Хөдөлмөр халамж эрхэлсэн байцаагч, Мал эмнэлгийн улсын байцаагч 1, Мал эмнэлгийн халдварын тархвар зүйч 12 тус тус зарлагдлаа.

Мөн байгаль хамгаалагч 7, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн 3, ЗДТГ-ын Мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент үйлдвэрлэл хөгжил хариуцсан мэргэжилтэн 3, ЗДТГ-ын Хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн 1, УТХГ-ын байгаль хамгаалагч 1, ЗДТГ-ын Хүнс, жижиг дунд  үйлдвэрлэл хоршоо хариуцсан мэргэжилтэн 2, Мөрөн суманд Эрүүл мэнд нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн1, Хөгжлийн бодлогын хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн1, Боловсрол, соёл, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн сул ажлын байрууд байгаа ажээ.

Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлийг өнөөдрөөс эхлэн  энэ  сарын 21-ний өдөр хүртэл Khovsgol@csc.gov.mn хаягаар 09.00-17.00 цагийн хооронд бүртгэж, сонгон шалгаруулалтыг ирэх даваа гарагт зохион байгуулах ажээ.


Холбоотой мэдээ