Аж ахуйн нэгжүүд QR кодоор үйлчлэхийг анхаарууллаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-01-25 12:02:21
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу спорт заал, хөгжим, урлагийн секц дугуйлан, хэлэлцүүлэг, жолооны сургалт, фитнес, спиннингийн үйл ажиллагааг нээсэн. Эдгээр байгууллагууд халдвар хамгааллын дэглэм баримталж, үйлчлүүлэгчдийг орж ирэхэд QR кодыг уншуулах ёстой.  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цар тахал гарсантай холбоотойгоор иргэдийг мэдээллээр түргэн хангах, төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор qr.119.mn гэх шинэ платформыг гаргасан.

Энэхүү платформоор дамжуулан ААН-үүд QR код үүсгэн ажлынхаа үүдэнд нааснаар Ebarimt апп-аар дамжуулан QR кодыг уншуулан "Ковид-19" цар тахлын талаарх мэдээллийг авах боломжтой.

ААН-үүд QR авахдаа:

  1. qr.119.mn хаяг руу нэвтэрч орно.
  2. Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, QR код үүсгэх товчийг дарж, кодоо авна.
  3. Гарч ирсэн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.

QR код иргэд хэрхэн уншуулах вэ?

  1. EBarimt апп-руу ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд "COVID-19" гэсэн цэс харагдана. /Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt апп-аа шинэчлэхийг анхаарна уу/
  2. "COVID-19" рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна.

Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ