Монгол хөвгүүд тэргүүн байр руу тэмүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-26 09:21:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо болж буй Е спортын PUBG Mobile Global Championship буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын Zeus баг, оролцогч 16 багийг тэргүүлж эхэллээ.


Тэмцээний эхний өдрийг 13 байрт дуусгасан бол 2 дахь өдөр 8 дугаар байр руу ахисан юм. Тэмцээний гурав дахь өдөр /2021.01.25/  21 дүгээр тойргийн дараах байдлаар 227 оноотой болж, Хятадын 4АМ багийн хамтаар хүснэгтийг тэргүүлж эхлэв.


Үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж буй Монголын баг дэлхий нийтийг шагшруулж байна. Тэмцээн дуусахад ердөө 2 раунд үлдээд байгаа бөгөөд маргааш тэмцээний ялагчийг тодруулна.


Энэхүү тэмцээний нийт шагналын сан нь 1.2 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 700 мянган ам.доллар, хоёрдугаар байр 200 мянган ам.доллар, гуравдугаар байр 100 мянган ам.доллар, дөрөвдүгээр байр 40 мянган ам.доллар тус тус хүртэх юм.



Zeus баг тэмцээний гурав дахь өдөр тун жигд тоглолтыг үзүүлж тэмцээний анхны “Chicken Chicken Winner Dinner”-ийг хүртсэн. Мөн PUBG Mobile дэлхийн аваргын гурав дахь өдрийн MVP-ээр Zeus багийн Zyoll буюу Б.Золбоот тодорлоо.


ZEUS Esports багийн үндсэн бүрэлдэхүүнд О.Бат-Оргил, С.Ундрах, Б.Золбоот, Н.Дулаанжаргал, Б.Тэнгис, Б.Билгүүн нар багтдаг.

Холбоотой мэдээ