ОХУ дөрвөн орны иргэдийн нэвтрэх хязгаарлалтыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-26 10:52:26

МОСКВА. /TASS/. Финланд, Вьетнам, Энэтхэг, Катар гэсэн дөрвөн улсын иргэдийн улс оронд нь нэвтрэх хязгаарлалтыг ОХУ цуцалж, нэгдүгээр сарын 27-ноос эдгээр оронтой агаарын харилцаагаа сэргээнэ.


Оросын иргэд мөн эдгээр оронд зорчих боломжтой хэмээн ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн алба даваа гарагт мэдэгджээ.


Дээр дурдагдсан улс орнуудын иргэд төдийгүй тэнд оршин суух зөвшөөрөлтэй хүмүүсийг ОХУ-д нэвтрэхийг зөвшөөрсөн захирамжид ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зуржээ.


Дээрх орнуудтай нэгдүгээр сарын 27-ноос олон улсын агаарын харилцаагаа сэргээх шийдвэрийг өмнө нь ОХУ-ын коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штаб гаргасан байна. Хязгаарлалтыг цуцалснаар Вьетнам, Энэтхэг, Финланд улсуудтай ОХУ долоо хоногт хоёр удаа, Катар улстай долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх аж.  

Холбоотой мэдээ