Үсээ засуулсан, нэг айлын гурван хүн коронавирусээр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-өөс мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 12 039 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тэдний хоёр нь
ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч бол бусад нь коронавирусний кластер голомтоос илэрчээ.
Мөн төв талбайд өчигдөр жагсаал болсонтой холбоотой хоёр хүнийг тусгаарлан шинжилгээ авахад урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй байна.
Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 1656 болж бүртгэгдэж байна. Үүнээс 1211 хүн эдгэрээд байна.
Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гэртээ гарсан байна. Эмчлүүлж байгаа 432 хүний, 1 нь маш хүнд, 2 нь хүнд, 45 хүндэвтэр, бусад хөнгөн гэж оноштой байгаа аж.