Зуун настанд төрсөн өдрөөр нь аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-26 15:24:25

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн хамгийн өндөр настан Н.Нугзай энэ сарын 23-ны өдөр 100 нас хүрчээ. Засаг дарга Ч.Чимэд Малчин суманд ажиллах үеэрээ Н.Нугзай гуайнд зочилж, аймгийнхаа хамгийн өндөр настанд төрсөн өдрөөр нь хүндэтгэл үзүүлсэн байна.

"Н.Нугзай гуай их хөдөлмөрч, маш цэвэрч нямбайн дээр уран цэцэн үгтэй, нутаг усандаа хүндлэгдсэн малчин хүн. Олон жил мал маллахдаа баяд үүлдрийн хонин сүрэг бий болгохын төлөө хичээн ажилласны баталгаа нь түүний хань н.Басан, хүү Б.Буядаа нар нь Улсын аварга, сайн малчид болж байснаас харагддаг” хэмээн нутгийн зон олон хэлж байлаа.  

Тэрбээр өдгөө Малчин сумын төвд үр хүүхэд, ач зээ, жич гучаа тойруулан олон түмэндээ ерөөл сургаалиа айлдан, эрүүл энх, сайн сайхан амьдарч байна. 

Холбоотой мэдээ