Олон улсын гаальчдын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-26 17:19:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын гаальчдын өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын гаалийн хамтын ажиллагааны конвенц 1952 онд үйлчилж эхэлсэн юм. Улмаар хойтон жилийн нь 1 дүгээр сарын 26-нд Брюсель хотноо Олон улсын гаалийн хамтын ажиллагааны анхны хурлыг зохион байгуулжээ.

Тус хуралд нийт 17 улсын гаалийн байгууллагын төлөөлөгч нар оролцсон байна. Хожим нь 30 жилийн дараа, 1983 оноос энэ өдрийг Олон улсын гаальчдын өдөр болгон зарлажээ. Олон улсын гаалийн хамтын ажиллагааны байгууллага нь өнөөдөр 182 гишүүн улс орнуудыг эгнээндээ багтаасан, олон улсын худалдааны 98 хувийг удирддаг, гишүүн орнуудын дөрөвний 3 нь хөгжиж буй орнууд юм. 


Холбоотой мэдээ