АНУ-ын анхны эмэгтэй Сангийн сайд тангараг өргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-01-27 10:43:40

ВАШИНГТОН. /AP/. Жанет Йеллен АНУ-ын 78 дахь Сангийн сайдын хувиар мягмар гарагт тангараг өргөснөөр уг албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй боллоо.


Сенатын танхим Ж.Йелленийг Сангийн сайдад нэр дэвшүүлэх Ерөнхийлөгч Жо Байдены саналыг даваа гаргийн орой 84-15 саналын харьцаагаар дэмжжээ. Бүх эсрэг саналыг Бүгд найрамдах намын сенатчид өгсөн байна.


Өдгөө 74 настай Ж.Йеллений тангараг өргөх ёслолд түүний нөхөр, 2001 онд Нобелийн эдийн засгийн салбарын шагнал хүртсэн Жорж Акерлоф, түүний хүү, мөн эдийн засагч Роберт Акерлоф нар оролцжээ.


Ж.Йеллен нь Сангийн сайдын албыг хашихаасаа өмнө эдийн засгийн чиглэлийн томоохон албан тушаалуудыг хашиж байжээ. Тухайлбал, 2014-2018 онд Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр ажилласан анхны эмэгтэй болжээ. 

Холбоотой мэдээ