Алслагдсан сумын төрөх насны эмэгтэйчүүдэд оношилгоо үзлэг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-07 18:32:12

Завхан аймагт сүүлийн дөрвөн жил Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд  олон ахиц дэвшил гарчээ.

Тодруулбал 50 ортой амаржих эмнэлэг, 30 ортой Халдвартын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн 7 төвийн эмнэлэг шинээр баригдаж ашиглалтад оржээ. Мөн аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тодорхой хөрөнгө тусган аймгийн НЭ-ийн яаралтай тусламжийн тасгийг засварлаж ашиглалтанд оруулсан нь ард иргэдийн эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулалт болсон байна.

Завхан аймаг нь 2014 оноос эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа бөгөөд эх хүүхэд эсэн мэнд амаржихад бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдлэгтэй байх нь чухал юм. Иймд явуулын эмнэлгийн үйлчилгээгээр БЗДХ-ын үзлэг шинжилгээг газар дээр нь чанар хүртээмжтэй зохион байгуулах зайлшгүй шаардлага байна хэмээн алслагдсан сумдын иргэдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгөхөөр 14 хоног ажиллах гэж байна. Энэ үеэр залуучууд болон, төрөх насны эмэгтэйчүүдэд зөвлөгөө сургалт хийж БЗХӨ-өөс хэрхэн сэргийлэх, үзлэг оношилгоонд зайлшгүй хамрагдах шаадлагатай иргэдийг оношилгоонд хамруулах ажлуудыг хийх юм. Мөн зүрхний цахилгаан бичлэгийн (ЭКГ) болон ЭХО зөөврийн аппарат, цусан дахь сахарын хэмжээг хэмжигч буюу глюкометр, центрифуга зэрэг лабораторын зөөврийн аппаратууд, тэмбүү, HIV, H.pylori, В, С вирусын түргэвчилсэн тестүүдээр үйлчлэх юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ