Мөс цөмрөх аюултай

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-02-03 16:47:55

Дорнод /МОНЦАМЭ/. Гол, нуурын мөс цөмөрч осолдохоос сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Гол, нууруудын уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй байдаг. Одоогийн байдлаар Дорнод аймгийн гол, нууруудын мөсний зузаан зарим хэсгээрээ 38 см-ээс доош хөлдөлттэй буюу нимгэн, цөмрөх аюултай байгаа юм.

Тиймээс иргэд, малчид гол, нуурын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, мориор, явганаар явахгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол, нуур бүхий бэлчээр газарт малд явуулахгүй байх, гол, нуурын мөсөн дээгүүр мал, сүрэг тууварлахгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн аймгийн төвийн иргэд амралтын өдрүүдээр хүүхдээ дагуулан гол дээр очиж гулгах, чаргатай хүүхдээ машинаар чирэх тохиолдол нэлээд гарч байгаа. Хэдийгээр хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд бүртгэгдээгүй ч Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт явуулсан байна. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14,7,45  дахь заалтын дагуу 50000 төгрөгөөр торгож, хоёр оноо хасах, энэ үйлдлээ удаа дараа давтвал жолоодох эрхийг гурван сараар хасахыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ