“Цэвэр агаар” хөтөлбөрийн гүйцэтгэлийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-03 18:42:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын Захирагч Д.Чинзориг, орлогч дарга Ш.Насан нар НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” хөтөлбөрт хамрагдсан өрхүүдээр орж, дулаалгын чанар, гүйцэтгэлийн үйл ажиллагаатай танилцлаа. 


Тус ажлын багийнхан НҮБ-ын санхүүжилтээр Алтай хотод хийсэн ажлууд болох “Цэвэр агаар” хөтөлбөрийн хэрэгжилт-үр дүн, стандартын шаардлага хангасан өрхийн ариун цэврийн байгууламж болон ухаалаг зөөврийн худагтай танилцсан юм. 

НҮБ-ын Хүүхдийн сангаас монгол гэрийг зуухгүйгээр дулаан алдагдлыг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, улмаар гадаад болон дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг хөтөлбөр нь тус аймагт 2020 оноос эхлэн хэрэгжиж буй бөгөөд Есөнбулаг сумаас зорилтот бүлгийн нийт 50 өрх хамрагдсан юм. Цаашид 2021 онд “Цэвэр агаар”  хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой бөгөөд CHIP багц БОАЖЯ-ны “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүний жагсаалтад багтаасан. Тиймээс “Ногоон зээл”-д хамрагдан, төлөх боломжтойг холбогдох албанаас онцлон мэдээлсэн юм. 


Говь-Алтай аймаг 2017 оноос НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал гэх мэт асуудалд чиглэсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ажээ. 


Холбоотой мэдээ