“AstraZeneca” компани вакцинаа Японд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-05 15:06:04

ТОКИО. /TASS/. Их Британи, Шведийн “AstraZeneca” компани Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамд вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ өгчээ.


Тийнхүү Япон улсад вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ хоёр компани өгөөд байна. Тус улсын Эрүүл мэндийн яам “Pfizer” компанийн вакциныг 2 дугаар сарын15-нд бүртгэж магадгүй байна.


Японы Засгийн газар 65-аас дээш насны хүмүүсийг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн коронавирусний вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна. Эрх баригчид вакциныг иргэддээ үнэ төлбөргүй хийх тусгай хуулийг оны эцсээр баталсан юм.


Японд дархлаажуулалт үе шаттайгаар хийгдэнэ. Эхний ээлжинд өвчтөнүүдтэй харилцаж буй эмнэлгийн болон нийгмийн 4 сая орчим ажилтан вакцинжуулалтад хамрагдах бол удалгүй 65-аас дээш насны 36 сая орчим хүнийг дархлаажуулах аж. Үүний дараа архаг хууч өвчтэй 8.2 сая иргэнийг вакцинжуулах кампанит ажлыг явуулж, үлдсэн хүмүүсийг вакцинжуулах ажил тавдугаар сард эхлэх аж.

Холбоотой мэдээ