БНХАУ-ын “Тяньвэнь-1” Ангарагийн тойрог замд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-02-11 11:07:01

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын “Тяньвэнь-1” аппарат дэлхийгээс хөөрснөөсөө хойш долоон сар орчмын дараа Ангараг гаргийн тойрог замд лхагва гарагт амжилттай орлоо.


“Тяньвэнь-1” Ангарагийн тойрог замд яг төлөвлөж байсны дагуу орсон. Бид одоо Ангараг дээр амжилттай буухыг нь тэсэн ядан хүлээж байна” гэж Ангарагийг судлах хөтөлбөрийн ахлах дизайнер Жан Рунчяо мэдээлжээ.



Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд “Чанжэн-5” пуужингаар хөөрсөн “Тяньвэнь-1” тойрог замд орсныхоо дараа камерууд болон судалгааны бусад төхөөрөмжийнхөө тусламжтайгаар гаргийн судалгааг хийх юм.


Сансарт 202 өдөр аялж, дөрвөн удаа маневр хийсэн “Тяньвэнь-1” дэлхийгээс 192 сая километрийн зайд орших Ангараг гарагт хүрэхдээ 475 сая километр зам туулжээ. Уг аппарат одоо буух боломжит газруудаа судлах бөгөөд тав юм уу зургаадугаар сард газардах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ