Сүхбаатар аймгийн засаг дарга УИХ-д нэр дэвших үнэмлэхээ гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРУИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу өөрийн төрөлх нутагтаа Ардчилсан намаас нэр дэвшиж буй Жамбын Батсуурь өнөөдөр намынхаа дарга З. Энхболдоос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Сүхбаатар аймгийн засаг даргаар найман жил, аймгийн АН-ын даргаар тасралтгүй 16 жил ажилласан Ж. Батсуурь нь анх удаа УИХ-д нэр дэвшиж байгаа юм.
2016 оны 6 сарын 7-ны өдөр орон даяар нэгэн зэрэг УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах үед Ж.Батсуурь аймгийн ИТХ-ын нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд оролцож байсан юм.
Т. Одончимэг