ШТС-ын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-09 16:01:04

Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсээс "Бид хамтран ажиллана-харилцан суралцана" сэдэвт өдөрлөгийг Сүхбаатар сумын шатахуун түгээх газрын ажилтнуудын дунд энэ сарын 6-ны өдөр зохион байгуулжээ.

Сэлэнгэ аймаг дахь газрын тосны газрын төлөөлөгчтэй хамтран зохион байгуулсан тус өдөрлөгийн хүрээнд Сүхбаатар, Шаамар сумын 8 шатахуун түгээх үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийсэн байна. Мөн Сүхбаатар сумын орон тооны бус баталгаажуулалтын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, “НИК” ШТС-2, “МТЧ”, “ШТС-28”, “ЖАСТ”, “Сод Монгол” зэрэг ШТС-уудын тохирлын гэрчилгээг хоёр жилээр олгожээ. Түүнчлэн шатахуун түгээх газрын ажилтнуудад хэмжил зүй, стандарт, баталгаажуулалт, газрын тосны газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн аж.

Мөн Сүхбаатар сум дахь ШТС-ын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын туршлагаа харилцан солилцох нөхцөл боломжийг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ажил мэргэжлийн уралдааныг энэ үеэр зохион байгуулсан байна. Тэмцээнд 4 баг оролцож, 8 төрлөөр өрсөлдсөнөөс урлаг, спорт, отог засалтын нийлбэр дүнгээр "НИК" ХХК-ийн баг тэргүүлж, Газрын тосны газрын шилжин явах цом, алтан медалийн эзэн болжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ